
Яармагт баригдаж байгаа 300 ортой Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгын ажлын явцтай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаны хүмүүс ажиллалаа.
Барилгын ажлыг гүйцэтгэгч “Томо Бюлдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр “Нийт долоон блокоос бүрдсэн 34,200 метр.кв, 2.4 га талбай бүхий эмнэлгийн барилгын ажлын явц 98 хувьтай байна” гэдгийг албаны хүмүүст хэлэв. Тус компанийн хувьд эхний ээлжинд хоёр блокийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.
Энэ үеэр
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “10 жил гацсан 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг хоёрхон жилийн хугацаанд барьж дуусгалаа. Гүйцэтгэгч компанийн хамт олонд талархаж байна. Сүүлийн 30 жилд анх удаа ийм том 34 мянган мк2/талбайтай 880 өрөө бүхий 1,500 ор дэлгэх боломжтой эмнэлгийн барилга ашиглалтад орж байгаа нь энэ юм” гэлээ.
“Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгыг төлөвлөсний дагуу энэ сарын 15-нд ашиглалтад хүлээж авахад бэлэн болж байна. Хамгийн сүүлийн үеийн эрүүл мэндийн байгууллагын орчин нөхцөлийг бүрдүүлсэн 300 ортой, шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан эмнэлэг ашиглалтад орно.