Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Бүртгэлгүй, эмзэг бүлгийн өрхийн хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулалтын тусламж, үйлчилгээг сайжруулах зөвлөлдөх уулзалт боллоо


Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сан болон Вакцин, Дархлаажуулалтын Глобаль Альяанс байгууллагын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх шилжилтийн дараах дэмжлэгтөслийн хэрэгжилтийг ЭМЯ удирдан зохион байгуулж байна.
Энэхүү төслийн гол зорилго нь сэргийлж болох халдварт өвчнөөс шалтгаалах хүүхдийн эндэгдлийг тогтвортой бууруулахад оршино.
Төслийн хүрээнд 3 зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлж үр дүнгийн тайланг ЭМЯ-наас НҮБ-ын ХС-д хүлээлгэж өгнө.

Үүнд:
  1. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах дархлаажуулалтын талаар эцэг, эх болон асран халамжлагч нарт зөвөлгөө өгөх, мэдээлэл, харилцааны багц бэлтгэж, улсын хэмжээнд түгээсэн байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 540 эмнэлгийн мэргэжилтэнг сургалтад хамруулна.
  2. Бүртгэлгүй, эмзэг бүлгийн өрхүүдэд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах дархлаажуулалтын тусламж, үйлчилгээг хүргэх журам боловсруулж, салбарын /ялангуяа нутгийн удирдлагын байгууллага, түүний харьяа агентлагууд/ болон иргэдийн өөрсдийн оролцоог хангаж ажиллана.
  3. Дархлаажуулалтын бэлдмэлийн чанар, хадгалалт, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий вакцины хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, хяналтын системийн хангамжийг сайжруулна.

Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтаар бид хийсэн бүтээсэн ажлынхаа тайланг тавихгүй, тулгамдаж байгаа бэрхшээлтэй асуудлаа хэлэлцэн, бүртгэлгүй, эмзэг бүлгийн, хотын захын өрхүүдэд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулалтын тусламж, үйлчилгээг хүргэхэд ямар бэрхшээл тулгамдаж байгааг хэлэлцэж, нөхцөл байдлын шинжилгээ хийнэ.

Холбоотой мэдээ, мэдээлэл