Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Хүүхдийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч, сувилагчийг чадавхжуулж эхэллээ


Дэлхий даяар тархаж буй Сovid-19 хаалга тогшиж байгаа энэ үед хүүхдийн эрчимт эмчилгээний эмч, сувилагч нарт зориулсан “Амьсгалын цочмог хүнд халдваруудын эмнэлзүйн менежмент” сэдэвт сургалтыг эхлүүллээ. Энэ удаагийн сургалтыг ЭМЯ, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр онол, дадлага хослуулсан байдлаар нэг сарын хугацаанд ЭХЭМҮТ-д зохион байгуулна. Сургалтад 200 эмч, сувилагч нарыг хамруулах бөгөөд  нэг ээлж нь 40 хүний бүрэлдхүүнтэй байх юм. Эхний ээлжийн сургалтад аймгийн нэгдсэн эмнэлгүүд, БОЭТ-үүдийн эмч, сувилагч нар оролцож байна.  
 Манай улс “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”-ын хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж,  энэ чиглэлд олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд эх, хүүхдийн эндэгдэл  буурч байгаа билээ. Салбар яам болон холбогдох байгууллагаас нийслэл болон орон нутгийн эмнэлгүүдийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж, тэр хэрээр оношилгоо, эмчилгээний чадавх дээшилж байна. Ялангуяа аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ, лавлагаа шатлалын эмнэлэг амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг эх, хүүхдэд үзүүлэхэд нэн шаардлагатай амьсгал дэмжих, орлуулан удирдах, хүчилтөрөгч өгөх, соруулах, эрчимт эмчилгээ, сувилгаа хийх, найдвартай хянах зориулалт бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, амьсгалын аппарат болон нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангажээ. Иймд шинээр суурьлуулж буй тоног төхөөрөмжийг эмч, мэргэжилтнүүд бүрэн дүүрэн ашиглаж сурснаар  хүүхэд амьсгалын дутагдлаар хүндэрсэн үед яаралтай тусламж үзүүлж, тэр хэрээр хүүхдийн эндэгдэл буурна.
 
Сургалтад хамрагдаж буй хүүхдийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, мэдээгүйжүүлгийн эмч, сувилагч нар хүүхэд амьсгалын дутагдлаар хүндэрч, амьсгалахад бэрхшээлтэй болж, амь тэнссэн үед хүүхдэд хүчилтөрөгч өгөх, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ хийх, амьсгалыг нь аппаратаар тэтгэн дэмжихээс эхлээд бүрэн орлуулах хүртэлх эмчилгээ хийх, аппаратын амьсгалтай байгаа хүүхдийн асаргаа, сувилгаа, хяналт ажиглалт хийх мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх  юм. ЭМЯ эмч, мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадвартай, ёс зүйтэй хүний нөөцийг бэлтгэхэд анхаарч ажилладаг. Түүнчлэн улс орон СOVID-19 халдварын хүндэрсэн үед тусламж үзүүлэх хүний нөөц, эмнэлгийн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаагийн нэг жишээ нь энэхүү сургалт юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл