Нэг. ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Огноо: 2020.05.27
Эрүүл Мэндийн яам эрх бүхий тендерт оролцогчдоос “ХДХВ, тэмбүүгийн оношлуур, лабораторийн зарим дагалдах хэрэгсэл нийлүүлэх” тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалтын дугаар: ЭМЯ/2020
Энэхүү тендер шалгаруулалт нь уламжлалт тендер шалгаруулалтын аргаар зарлагдаж байгаа тул тендерийн баримт бичгийн үнэ 50,000.0 (тавин мянган) төгрөгийн Төрийн сан банкны 100900020414 (Эрүүл мэндийн яам нэмэлт санхүүжилтийн данс) тоот дансанд тушааж төлбөр төлсөн баримтыг baterdene.g@moh.gov.mn хаягт илгээж тендерийн баримт бичгийг авна уу.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 10 хувиас багагүй үнийн дүнтэй гэрээгээр нийлүүлсэн байх бөгөөд гэрээ, хүлээлгэн өгсөн актын хамт ирүүлнэ. /Ижил төстэй бараа гэдэгт оношлуур болон дагалдах хэрэгслийг тооцно./.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй байх бөгөөд харилцагч банкны дансны үлдэгдлийн тодорхойлолт, шугаман зээлийн эрхийн үлдэгдлийн тодорхойлолтоор тооцно. Судлан үзэх болон шалгарсан тохиолдолд олгох боломжтой тухай тодорхойлолтыг тооцохгүй.
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны дундаж борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй байна.
Тендер хүлээн авах хаяг, эцсийн хугацаа нь: 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө үнийн саналыг ирүүлнэ.
Тендерийн нээлт хийх газар, хугацаа нь:
Огноо: 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдөр
Цаг: 10 цаг 30 минутад Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан Эрүүл мэндийн яамны хурлын танхимд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол Усын Эрүүл Мэндийн Яам, Хөрөнгө Оруулалтын Хэлтэс
Засгийн газрын VIII байр, Олимпын гудамж-2, Сүхбаатар дүүрэг,
Улаанбаатар хот 14210, Монгол Улс,
Утас: 51-263631,