Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

МОНГОЛЫН АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ЖАРАН ХОЁР ДАХЬ УДААГИЙН ЭРДМИЙН ЧУУЛГАН БОЛЛОО


АШУҮИС нь жил бүр уламжлал болгон эрдмийн чуулганыг зохион байгуулдаг. Энэ жил цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор “Шинэ корона вируст халдвар (covid-19)”-ын тархвар судлал, оношилгоо, эмчилгээний тулгамдсан асуудал сэдвийн хүрээнд Монголын анагаахын шинжлэх ухааны жаран хоёр дахь удаагийн Эрдмийн чуулганыг анх удаа цахим хэлбэрээр АШУҮИС дээр зохион байгуулж байна. Энэ удаагийн Эрдмийн чуулганыг  Zoom.us application ашиглан дөрвөн улсыг хамруулан онлайн хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.

Эрдмийн чуулганыг АШУҮИС-ийн захирал профессор Ж.Цолмон нээж эхлүүлсэн бөгөөд  ЭРДМИЙН ЧУУЛГАН-62-т МУ-ын ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Ц.Хулан, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, АШУҮИС-ийн удирдах зөвлөлийн дарга, МУ-ын ардын эмч, АУ-ны доктор, профессор Ж.Хатанбаатар,  БСШУСЯ-ны ДБГ-ын дарга Г.Батнэмэх нар мэндчилгээ дэвшүүлж, АШУҮИС-ийн нийт эрдэмтэн, профессор, багш, судлаачдад эрдмийн баярыг уламжиллаа.

Эрдмийн чуулганаар Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдлуудын эмнэл зүй, лабораторийн шинжилгээний онцлог,  халдвар авсан тохиолдлуудын вирус тээх хугацаа болон Нийгмийн эрүүл мэндийн авч хэрэгжүүлэх дэлхий нийтийн туршлага гэх мэт өргөн хүрээг хамарсан сэдвийн хүрээнд нэрт Академич П.Нямдаваа, АШУҮИС-ийн захирал, профессор Ж.Цолмон, ХӨСҮТ-ийн эмч Ц.Чинбаяр, Ц.Наранзул нар илтгэл хэлэлцүүллээ. 
Мөн хуралдаанд цахимаар, ДЭМБ-ын төлөөлөгч Сергей Диордица болон  БНХАУ, ОХУ, Япон зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны өндөр туршлагатай орнуудын илтгэгчид COVID-19-ийн эмнэлзүйн болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээрх өөрсдийн судалгааны туршлага,статистик, дүн, мэдээ, зөвлөмжийг хэлэлцүүлсэн нь энэ удаагийн Эрдмийн чуулганы их үр дүнтэй болсныг илтгэж байна. Цахим хуралдааныг олон нийтийн нийгмийн сүлжээгээр шууд дамжуулснаар Корона вирустэй холбогдолтой академик, нотолгоонд суурилсан мэдээллийг олон нийтэд түгээж, цаашлаад урьдчилан сэргийлэх, эмчилгээний удирдамж боловсруулах зэрэг нийгмийн эрүүл  мэнд, эмнэлзүйн салбар руу чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд нийт Эрүүл мэндийн салбарын бүх шатны боловсон хүчинд хувь нэмэр болно гэдэгт итгэж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл