Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“СУВИЛАГЧ МЭРГЭЖИЛТНИЙ ХӨГЖИЛ-2020” СЭДЭВТ ҮНДЭСНИЙ VI ДУГААР ЦАХИМ СУРГАЛТ 


2020 онд орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингейлийн мэндэлсний 200 жилийн ой тохиож байна. Энэ тэмдэглэлт ойг тохиолдуулан 2019 оны 05 дугаар сард Женев хотноо хуралдсан Дэлхийн эрүүл мэндийн Ассемблейгаас 2020 оныг “Сувилагч, Эх баригчийн жил” болгон зарласан.
Манай улс 2020 оныг “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад сувилагч, эх баригчийн үүрэг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон бөгөөд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг өөрийн байгууллагын хэмжээнд 2020 оныг “Сувилагч мэргэжилтний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, сувилагч мэргэжилтнүүдрүүгээ чиглэсэн олон талт үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж байна.
Тус эмнэлэг нь жил бүрийн Олон улсын сувилагчдын өдрийг угтан сувилагч мэргэжилтнүүдийнхээ эрдэм судлалын ажлыг дэмжиж нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх, мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, сувилахуйн шинжлэх ухааны шинэ арга технологийг нэвтрүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор нийт сувилагч мэргэжилтнүүдийнхээ дунд Үндэсний хэмжээний сургалт семинарыг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаа Дэлхий нийтийн хэмжээнд шинэ коронавируст халдварын (COVID-19) цар тахлын онцгой нөхцөл байдал үүсэж, улс орны хэмжээнд халдвараас сэргийлэх хариу арга хэмжээний бэлэн байдал, тохиолдлын удирдлагын тогтолцоонд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан бид нийт сувилагч мэргэжилтнүүдийнхээ Үндэсний VI дахь сургалт семинарыг анх удаа цахим хэлбэрээр “Сувилагч мэргэжилтний хөгжил-2020” сэдэв дор 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.  
Тус сургалт семинарт ЭМЯ, ЭМХТ, Япон улсын их дээд сургуулийн профессор, эрдэмтэн доктор, сувилагч мэргэжилтнүүд болон 21 аймаг 9 дүүргийн нийт 100 гаруй ЭМБайгууллагын төлөөллүүд цахимаар холбогдож шинэлэг мэдээ мэдээлэл авч туршлага солилцлоо. Мөн 600 гаруй сувилагч, эх баригч мэргэжилтэн, 80 гаруй эрдэм судлалын бүтээл ирүүлэн оролцсон бөгөөд 6 боловсролын илтгэл, 12 судалгаа шинжилгээний илтгэлийг цахим хэлбэрээр хэлэлцүүллээ.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл