Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Зөөврийн амьсгалын 20 ширхэг аппаратыг нийлүүлнэ


Эрүүл мэндийн яам Коронавируст халдвар (Ковид-19)-ын үед авах хариу арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагын  бэлэн байдлыг хангах талаар бодлого төлөвлөгөө гарган ажиллаж байгаа билээ. Ажлын явцын талаар өнөөдөр хэлэлцлээ.
Тус яамны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н.Гэрэлт-од 106 мянган PCR оношлуурын нөөц бүрдүүлж байгаа тухай мэдээлж 44 мянган оношлуур нэмж авах талаар ажиллаж байгаа талаар танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гадаад улсад суугаа элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газарт эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах чиглэлд хамтарч ажиллах хүсэлт илгээсэн  мөрөөр хийгдэж байгаа ажлын талаар Гадаад хамтын ажиллагааны хэлстийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийж,  ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалахын сайд хатагтай Аннегрет Крамп-Карренбауэр зөөврийн амьсгалын 20 ширхэг аппарат олгох болсныг тус улсад суугаа Элчин сайд Д.Ганбат албан ёсоор мэдээлснийг дуулгав. 
 
 Коронавируст халдварын үеийн эм, тарианы нөөцийн талаар Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаа танилцуулж,  эмчилгээнд бусад улс орнуудад хэрэглэж буй  эм тариа ашиглаж байгааг дурдлаа.  Цаашид вирусийн эсрэг эмийн нөөц бүрдүүлэх чиглэлд Хятад, Япон, Орос, Пакистан, Энэтхэг зэрэг улстай харилцаа холбоо тогтоож, богино хугацаанд үр дүнтэй  эмчлэх эм тарианы нөөц бүрдүүлэн ажиллаж байгаа тухай танилцууллаа. Эрүүл мэндийн яам, эмнэлзүйн зөвлөх баг, эмч мэргэжилтнүүдээ оролцуулан БНХАУ-ын КОВИД-19-ийн эмчилгээний талаар туршлага судлах онлайн сургалтыг явуулж байна.  Ирэх 7 хоногт эмнэлгийн тоног төхөөрөмжийн танилцуулга хийгдэнэ.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл