
Гэтэл аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн хувьд нийгэмд биеэ авч явах чадвар сул, дийлэнх харилцаанд орж чаддаггүй тул наад захын зүйлүүдийг нэг бүрчлэн заах шаардлагатай болдог.

Иймд Монголын Аутизмын холбоо ТББ нь аутизмын хүрээний эмгэгийг таниулах, эрт илрүүлгийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн аутизмын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, аутизмтай хүүхдэд эрүүл мэндийн үзлэг хийх зөвлөмжийг багтаасан гарын авлагыг орчуулан нийтийн хүртээл болгож байна. Канадын Аутизмын холбооны албан ёсны зөвшөөрөлтэйгээр уг гарын авлагыг Монгол хэлнээ орчуулсан бөгөөд М-Си-Эс Кока Кола ХХК-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр гарын авлагыг 1000 хувь хэвлүүлэн, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн эмч нарт түгээх болно.