2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг, БНСУ-ын Сэлвэшн Арми ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай байгуулсан “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Монгол улсад хүүхдийн зүрхний мэс засал ба зүрхний хэм алдагдлын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд дагнан үзүүлдэг ба олон улсын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч мэргэжилтний багуудтай хамтран ажиллаж өөрийн эмнэлгийн эмч мэргэжилтний чадавхийг дээшлүүлэх, эх орондоо ажлын байран дээрээ чадавхжих боломжоор тасралтгүй ханган ажилладаг билээ.







