

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн өнөөдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эмнэлэгт ажиллаж нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Тэрбээр юун түрүүнд дүүргийн Онцгой комисстой уулзаж хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож чиглэл өглөө.
