

Уулзалтад оролцогчид нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэлийг сайжруулах, эмэгтэйчүүдийг жирэмслэхээс өмнө архаг суурь өвчлөлийг нь илрүүлж эмчлэн эрүүлжүүлэх, жирэмсний эрт хяналтад хамрагдах хувийг нэмэгдүүлэхээс гадна хяналтын чанарыг сайжруулах, өндөр эрсдэлтэй жирэмснийг эрт илрүүлж мэргэжлийн эмчтэй хамтран хянах, шилжүүлэх, төрөлтийн үеийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй яаралтай үзүүлж эсэн мэнд амаржуулахад бүх анхаарлаа хандуулах талаар ярилцлаа.

Мөн короновируст халдвар, (COVID19)-ын тандалт сэргийлэлтийн түр заавар, иргэнийг тусгаарлах, ажиглах түр заавар, энэ үед жирэмсэн эмэгтэйчүүдэд эмнэлгийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээ хэрхэн үзүүлэх талаар санал бодлоо солилцлоо.
.jpg)