Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

НИЙСЛЭЛИЙН ЭХ, ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ ЗУРГАДУГААР САРД БАГТААН АШИГЛАЛТАД ОРУУЛНА


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар өнөөдөр Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ.
 
Монгол Улсын Засгийн газраас тус эмнэлгийн барилгын санхүүжилтийг улсын төсөвт суулгаж шийдвэрлэсэн бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүжилтийг мөн Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлэнд хамруулж, Сангийн яам болон Эрүүл мэндийн яамтай хамтарсан гэрээ байгуулсан байна. Энэ хүрээнд 10 орчим сая ам.долларын өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилга хогшлоор хангах асуудал уг гэрээнд тусгагдсан байна.  Нийт 32.250 м2 талбайтай, 2.4 га газарт гадна тохижилтын ажил хийгдсэн, 300 гаруй автомашины зогсоол бүхий Нийслэлийн эх хүүхдийн эмнэлэг нь 880 өрөөтэй, төрөх эмэгтэйчүүдийн 160, хүүхдийн 140 ортойгоор үйл ажиллагаа явуулах юм.

Түүнчлэн тус эмнэлэг нь коронавируст халдвар “Ковид-19"-ын үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр 1600 хүртэл ор дэлгэж, тусгаарлах байр болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжтой. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн удирдлагуудын зүгээс эмнэлгийн барилгын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн бөгөөд ирэх зургадугаар сард багтаан үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.


Холбоотой мэдээ, мэдээлэл