
2020 оны 04 сарын 09 -ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв нь Коронавируст (Covid-19) халдварын улмаас олноор нэг дор цугларахгүйн үүднээс, өрөө өрөөнөөсөө цахим хурал болон сургалт зохион байгуулж эхэллээ. Цахим хурал, сургалтыг зохион байгуулснаар, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зөвлөмж, зөвлөгөө, удирдамж заавар, мэдээ мэдээллийг цаг алдалгүй солилцдог болсноор давуу талтай боллоо. Үүнд нийт эмнэлгийн ажилчид талархалтай хүлээн авлаа.