Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


ЭХЭМҮТ-өөс ЭМС-ын А/207 тоот тушаалын дагуу 2020 оны 3-р сарын 25-ны байдлаарх эхийн эндэгдлийн тохиолдлыг танилцуулж, эхийн ноцтой хүндрэл, эндэгдлээс сэргийлэх зорилгоор “Жирэмсний манас таталтын урьдал, манас таталтын үеийн оношилгоо, эмчилгээний зарчим” сэдэвт цахим хурлыг 3 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга, НҮЭМ-ийн тусламж үйлчилгээний зохицуулагч, тасгийн эрхлэгч нар, ТСА, СМЗТ-ийн эмч нар, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, УНТЭ, 18 аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн дарга, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүд, дотрын эмч нар бүхий 120 хүн оролцсон.
Хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга нээж, 2020 оны эхийн эндэгдлийн тохиолдлуудын тухай мэдээллийг танилцуулж, манас таталтын урьдал, манас таталтын шалтгаантай эхийн эндэгдлийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа учир жирэмсний хяналт, ялангуяа, төрсний дараах үеийн хяналт, гэрийн эргэлтийн чанарыг сайжруулж, хурлаар хэлэлцэгдэж буй тохиолдлуудад дүгнэлт хийн, сургамж авч ажиллахыг анхааруулав.
 

© 2025. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ - Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан болно.