Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Коронавируст халдвар (COVID-19) БНХАУ-ын сургамж, туршлагаас хуваалцлаа


ДЭМБ-аас зохион байгуулж байгаа “БНХАУ-ын коронавируст халдвар (COVID-19)-ын хариу арга хэмжээний туршлага” цахим хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэд сайд, ТНБД, яамны газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар,  ХӨСҮТ, тархвар зүйн болон эмнэлзүйн зөвлөх баг байгаа газраасаа онлайнаар холбогдож байна.  

Цахим хурлаар БНХАУ-д халдвар хамгийн өндөр тархсан Шанхай, Хубэй, Үхань хотын эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид коронавируст халдвар (COVID-19)-ын тандалт, оношилгоо, эмчилгээ, тархалтыг хязгаарлах, сэргийлэх чиглэлээрх  туршлага, сургамжаа дэлхийн бусад орнуудад хуваалцлаа. Тухайлбал, коронавируст халдвар (COVID-19)-ын дэгдэлтийн үед тохиолдол болон хавьтлын судалгаа хийх, олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлах, аялалтай холбоотой арга хэмжээ, гадаад орчны хяналт, хувийн хамгаалах хэрэгслэлийг хэрхэн хэрэглэх, эмчилгээ оношилгооны зааврын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.  

Цахим хуралд ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус, ДЭМБ-ын НДББ-ын дарга Такаши Касей нар онлайнаар холбогдож үг хэллээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл