Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

Рио 2016 Зуны олимп, паралимпид оролцох баг тамирчдын бэлтгэлийг Бразилд хангуулахаар санал солиолцлоо


Эрүүл мэнд, спортын яамны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал П.Бат-Эрдэнэ нар Бразилийн алдарт Fluminense спортын клубэд зочилсон байна. Уг клуб нь 1902 онд байгуулагдсан Бразилийн хамгийн анхны клуб бөгөөд буудлага, жудо, бокс, усанд сэлэлт, хөл бөмбөгийн тамирчдаараа алдартай аж.

Тухайлбал хөл бөмбөгийн баг нь 4 удаагийн Бразилийн дээд лигийн аварга, нэг удаагийн Клубуудын дэлхийн аваргаар тодорсон байна. Зочдыг Fluminense клубын гадаад харилцаа хариуцсан захирал Marcio Sa хүлээн авч уулзлаа. Талууд Рио 2016 Зуны олимпийн тоглолт, паралимпийн тоглолтод оролцох Монголын баг тамирчдын урьдчилсан бэлтгэлийг хангуулах болон мэргэжлийн хөл бөмбөгийн легионер тоглогчид, дасгалжуулагчдыг Монголд урьж ажиллуулах талаар санал солилцож, тус клубын алдрын танхимыг үзэж сонирхолоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл