Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30, 48 дугаар тогтоолын дагуу Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгөөр эрүүл мэндийн байгууллагуудад шинэ коронавирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад нэн шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэж өглөө.


✅ Зөөврийн дижитал – рентген аппарат
✅ Амьсгалын аппарат
✅ Өвчтөний хяналтын монитор
✅ Хүчилтөрөгч өтгөрүүлэгч
✅ Тарианы автомат шахуурга
✅ Дуслын автомат шахуурга
✅ Пульсоксиметр
✅ Халууны шил
✅ Утлагын аппарат зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд багтаж байна.







