Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Улсын нэгдүгээр төв эмнэлэг Зүрхний шигдээсийн төвтэй боллоо


УНТЭ-т зүрхний эмгэг судлалын тасгийн харьяанд “Зүрхний шигдээсийн нэгж”-ийг шинээр үүсгэн байгуулж байна. Зүрхний эмгэг судлалын тасаг нь нийт 40 ортой бөгөөд Зүрхний шигдээсийн нэгж нь 10 ортойгоор үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн. Зүрхний эмгэг судлалын тасагт шигдээсийн эрчимт эмчилгээ, шигдээсийн эрчимтийн дараах хэсэг, зүрхний эмгэгийн эрчимт эмчилгээ, эмийн эмчилгээний гэсэн үндсэн хэсгүүдэд үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай. Энэхүү зүрхний шигдээсийн нэгжийг шинээр байгуулсантай холбоотойгоор зүрхний титэм судсан дотуурх эмчилгээний тусламж үйлчилгээг (7/24 цагийн) зарчмаар тасралтгүй явуулах боломжтой болж байна.


Нээлтийн арга хэмжээнд  Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшин,  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,  эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эмнэлгийн удирдлагын баг хамт олон оролцлоо.
 

Дээрх үйл ажиллагааны үр дүнгээр үндэсний хэмжээнд зүрх судасны тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн гадаад болон дотоод улс оронд мэргэжил дээшлүүлэх урт богино хугацааны болон зайн сургалтуудыг зохион байгуулж, дэвшилтэд технологыг нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ Улсын нэгдүгээр төв эмнэлэг зүрхний шигдээсийн цочмог үеийн эмчилгээг хийх хүчин чадалтай болсноор зүүн бүсийн аймаг, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх дүүргийн иргэд үйлчилгээ үзүүлж, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал нэгж боллоо. Хамгийн үнэт чухал зүйл болох Монгол хүний Эрүүл мэнд, Монгол хүний Эрүүл мэндийн үйлчилгээний сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэн эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмж сайжруулахад онцгой анхаарч байгаа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олонд Та бүхэндээ талархал илэрхийлье гэлээ
 
 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл