Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Туслая, дэмжье, хайрлая-4” аяны үйл ажиллагаа амжиллтай явагдаж өндөрлөлөө


Геронтологийн үндэсний төв нь  “ТУСЛАЯ, ДЭМЖЬЕ, ХАЙРЛАЯ” аяныг  “Хүн  амын насжилтын  асуудлаарх  үндэсний стратеги”, “Эрүүл насжилт настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр, Эрүүл  Мэндийн  Сайдын   2013  оны  356  дугаар  тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай. Тус аянаар эрүүл мэндийн  тусламж   үйлчилгээ авч чадахгүй байгаа   нийгмийн   эмзэг ядуу   бүлгийн ахмад настан,  хөгжлийн бэрхшээлтэй   хүн амд  төрөлжсөн мэргэжлийн  эмч нарын үзлэг зөвлөгөө, сувилгаа болон нийгмийн халамж,  тусламж   үйлчилгээг   үзүүлсэн. Энэ жилийн аяныг 9 сарын 25-наас 10 сарын 25 хүртэл нийслэлийн 6 дүүргийн эрүүл мэндийн 4,5 бүлгийн 162 настнуудыг хамруулж,  амжилттай зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад дүүргүүдийн ЭМТ, нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, АШУҮИС Сувилахуйн сургууль, өрхийн эрүүл мэндийн төвүүд, төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүс аянд нэгдэн орсон. Тус үйл ажиллагаагаар нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, настны асаргаа сувилгаа, гэрийн нөхцөлд шаардлагатай эмчилгээ, сувилагааг хийсэн байна. Мөн настнуудад нийгмийн хэрэгцээний үнэлгээ хийж, нийгмийн халамж үйлчилгээ шаардлагатай настнуудад  тэргэнцэр, таяг, алхуулагч, сонсголын аппарат, нүдний шил, суултуур, цооролтоос хамгаалах дэр, асран хамгаалагчийн тэтгэмж, хөнгөлөлттэй эмийн жор бичүүлэх, настанд шаардлагатай эмийг  үнэ төлбөргүй олгох, хүнс, түлээ нүүрс хүргэх, гэр ахуйн ажил зэргийг төвийн ажилтнууд хамтрагч байгууллагуудын дэмжлэгтэйгээр хийж тусалсан.

Энэ жилийн аяны хүрээнд хэвтэрт байгаа настнуудыг өөрсдийн унаагаар тээвэрлэж Геронтологийн үндэсний төв болон өрхийн эмнэлэгт авч ирэн бүрэн үзлэг, шинжилгээ хийлгэх, асран хамгаалагчдад сургалт зохион байгуулах, настны ээлтэй орчин бүрдүүлэхэд асран хамгаалагч болон эмч мэргэжилтэнүүдэд мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллаа. “Батгэрэлт-Ирээдүй” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар, Улаан чулуутын хогийн цэгт амьдардаг ядуу, эмзэг бүлгийн хүмүүст газар дээр нь очиж  эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн тусламж үйлчилгээг үзүүлсэн   нь   онцлог ач хоблогдолтой шинэлэг ажлууд болсон юм.  

Бидний үйл ажиллагааг дэмжин ажилласан “Хаан хүнс” ХХК, SBN компанийн дэд захирал Д.Ууганбаяр, “Сүү”ХК,  “Милко” ХХК, “Чинбаян” ХХК эм ханган нийлүүлэх төв, “Novartis pharmaceutic” монгол дахь төлөөлөгчийн газар, Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Сувилахуй, “Батгэрэлт-Ирээдүй” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар,  “Монгол хүн бүрийн ирээдүйн төлөө сан” ТББ-ууд болон хувь хүмүүст талархал илэрхийлье!.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх  болтугай!

Холбоотой мэдээ, мэдээлэл