Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн дэд сайд Мэдээлэл шуурхай удирдлагын төв болон Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллалаа


Мэдээлэл шуурхай удирдлагын төв нь түргэн тусламжийн дуудлагын 6 шугам ажилладаг боловч өндөржүүлсэн бэлэн байдал зарласан болон  короновируст халдвар (KOVID-19) өвчлөлийн үед нэмэлтээр 4 шугам нэмж нийт 10 шугамаар иргэдээс дуудлага авч Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргаж өгсөн урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажиллаж байна.

Нийслэлийн түргэн тусламжийн төв нь 5 түргэний машин, 3-н дуудлагын эмч болон хариуцлагатай жижүүрийн хамт ажиллаж байна.

Ирж байгаа дуудлага нь насан хүрэгчдийн, жирэмсэн эхийн болон хүүхдийн дуудлагууд байгаа боловч хичээл сургууль завсарласан, өрхийн эмнэлгийн үзлэгийн 60 орчим хувь нь гэрийн үзлэг хийгдэж байгаатай холбоотой түргэн тусламжийн дуудлага өнгөрсөн үеийн дуудлагаас тооны хувьд буурсан байдалтай байна.

Нийслэл орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаатай холбоотой иргэдэд короновируст халдвар (KOVID-19) өвчлөлөөс урьдчилан сэргийлэх  зөвлөгөө, зөвлөмжийг иргэдэд цаг алдалгүй өгч ажиллаж байна

Холбоотой мэдээ, мэдээлэл