
.jpg)
2-р сарын 20-ны өдөр Аймгийн ОБГ-ын мэргэжилтнүүдийг оролцуулан ноцтой байдал үүссэн кесс дээр үндэслэж, гамшгаас хамгаалах хуулийн хэрэгжилт, ЭМС-ын тушаал, Аймгийн онцгой комиссоор гаргасан захирамж шийдвэрүүдийн хэрэгжилт, тодотгол хийсэн гамшгийн төлөвлөгөөг бодит байдалд хэрхэн хэрэгжүүлэх талаар дадлагажих сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг тохиолдлын удирдлагын хариу арга хэмжээний зохицуулагч М.Мөнхбаатар, менежер Э.Баярцогт нар зохион байгуулж, төлөвлөлт тархвар зүйн багийн ахлагч Л.Өлзийжаргал, тархвар судлаач Б.Эрдэнэцэцэг нар нөхцөл байдлын мэдээлэл, шуурхай авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлж үүний дагуу багууд бэлтгэсэн нөөцийн судалгаа, дүрэм журамд нийцүүлэн арга хэмжээг авч, үр дүнг илтгэх хуудсаар мэдээлэх, үүний дараа тухай арга хэмжээг хэрэгжүүлэхэд дутагдалтай байсан зүйл, хийх шаардлагатай үйл ажиллагаа зэргийг харилцан ярилцаж тодорхойлох зэргээр ажиллав.

Энэхүү сургалт нь Корона вирусийн халдвар, түүнээс сэргийлэх талаар дэлхий даяар хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай мэдээллээр авсан алдаа онооны сургамжид суурилсан, хэрэв тохиолдол тулгархад аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага зохион байгуулалтыг зөв, шуурхай хийх бэлтгэлийг хангасан, удирдлагуудын менежментийн чадавхийг сайжруулсан зэрэг ач холбогдолтой сургалт боллоо гэж оролцогчид дүгнэж байна.
Цаашид дадлагажих сургалтын үед хамтарч шийдвэрлэсэн дутуу байгаа судалгаа, баримт бичгүүдийг бүрдүүлэх, эмч мэргэжилтнүүдийг тасралтгүй сургах, бусад төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангуулах чиглэлээр багууд ажиллахаар шийдвэрлэв.