Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ОРОС, ГЕРМАН ЭРДЭМТЭДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА


2020 оны 02 дугаар сарын 07-12-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотын Поленовын нэрэмжит мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, профессор А.Е.Петров, ХБНГУ-ын Штутгарт хотын Katharinenhospital эмнэлгийн профессор Ханс Хенкс нар Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран ажиллав.  
Дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн Орос, Германы эрдэмтэд Монгол эмч нарын багтай хамтран тархины судасны хүнд хэлбэрийн эмгэгтэй 18 тохиолдолд төлөвлөгөөт журмаар судсан дотуурх өндөр түвшний мэс заслыг амжилттай хийж 21 урсгал өөрчлөгч стентийг үнэ төлбөргүй суулгалаа.
Мөн яаралтай журмаар 2 эмчлүүлэгчийн тархины судасны бүлэнг авах тромбэктоми болон тархины өмнөд артерийн маш хүнд хагарсан цүлхэнтэй 1 өвчтөнд судсан дотуурх мэс заслуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн бөгөөд дээрх  мэс заслууд нь гадаадын өндөр хөгжилтэй оронд 80-100 000 ам долларын өртөгтэй хийгддэг байна.

Урьд нь дээрх эрдэмтэд 6, 8, 10, 12 саруудад  төлөвлөгөөний дагуу тус эмнэлэгт ажиллаж тархины судасны хүнд хэлбэрийн цүлхэн, урсгал өөрчлөгч стент тавих мэс засал хийгдсэн 36 эмчлүүлэгчид  хийсэн бөгөөд энэ удаа мэс засал хийлгэсэн хүмүүст хяналтын журмаар тархины судасны ангиографийн шинжилгээг хийж үзэхэд бүх эмчлүүлэгчдэд эмчилгээний үр дүн маш сайн байлаа.
 Мөн эмчлүүлэгч бүрт цусны тромбоцитын агрегацийн үйл ажиллагаа үзэх шинжилгээг үнэ төлбөргүй хийж зөвлөгөө өгөв. Гурван улсын хамтарсан баг мэс засал хийх явцад болон дараа ямар нэгэн хүндрэл, доголдолгүй ажилласан бөгөөд тус эмнэлгийн мэдрэлийн тасаг, мэдээгүйжүүлэгийн тасаг, мэдрэлийн мэс заслын тасаг, харвалтын тасаг,  Ерөнхий мэс заслын тасгийн хамт олон багаар  хамтран амжилттай ажиллав.
 ХБНГУ-ын профессор Ханс Хэнкс эмнэлгийн удирдлагатай уулзаж 3 улсын хамтран ажиллах санамж бичиг гэрээг шинэчлэн байгуулж цаашид эмч, эмнэлгийн ажилчдыг мэргэшүүлэн сургах асуудлаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ, мэдээлэл