
Уулзалтаар манай улсын талаас цаашид БНПУ-ын эмийн бүртгэл, бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар санал солилцлоо. Мөн уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийг дэмжиж ажиллах, хоёр улсын эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэгт анхаарахыг талууд онцоллоо. Эмийн нийлүүлэлт, бүртгэлийн асуудалд БНПУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кшиштоф Бойко анхааран ажиллахаа мэдэгдлээ.

