Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Коронавируст халдвар (COVID-19)-ын эсрэг хэрэгцээ шаардлагатай зүйлээр дэмжиж туслахаа илэрхийлэв


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр АНУ-аас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, дэлхийн олон улсад тархаад байгаа коронавируст халдвар (COVID-19)-өөс урьдчилан сэргийлэхэд салбар яам хэрхэн ажиллаж байгаа зэрэг олон асуудлаар санал солилцлоо. Сайд Д.Сарангэрэл хэлэхдээ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон томуугийн өвчлөлийн талаар АНУ-аас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клеческид танилцууллаа. Хоёр улсын хооронд байгуулагдаж байсан гэрээний хүрээнд эрүүл мэндийн салбарт олон ажлууд хийгдсэн байдаг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, халдварт бус өвчний эрт илрүүлэг, томуугийн вакцин зэрэг олон чиглэлд хамтран ажиллаж, үр дүнгээ өгч байгааг эрүүл мэндийн сайд онцоллоо. АНУ-ын талаас коронавирусын халдварын эсрэг хэрэгцээ шаардлагатай зүйлээр дэмжиж туслахаа илэрхийлсэн юм.

#COVID19

Холбоотой мэдээ, мэдээлэл