Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Гашуунсухайт боомтод тусгаарлагдсан 12 хүний шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү явуулаад байна


ЭМЯ-наас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын 11.00 цагийн мэдээлэл боллоо. Мэдээллийг  ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа,   МХЕГ-ын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар,  ХХЕГ-ын дарга хурандаа Ц.Мягмардорж, ХӨСҮТ-ийн Захирал Д.Нямхүү нар өглөө.

Хоёрдугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 43027-т хүрсэн бол 3998 хүн эдгэрч, 1017 хүн нас бараад байна.
МХЕГ-ын мэдээллээр нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 11-ны хооронд 86 сэжигтэй тохиолдол илрүүлсний 66 нь Буянт Ухаа, 5 нь Замын-Үүд, 3 сэжигтэй тохиолдлыг Хавиргын боомтоор илрүүлсэн. Өчигдөр нэмж 12 сэжигтэй тохиолдлыг Гашуунсухайт боомт дээр илрүүлж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү явуулаад байна. Монгол Улсын иргэдийг БНХАУ руу дипломат болон эрүүл мэндийн шалтгаанаар явахыг зөвшөөрч байгаа ч эрсдэл өндөр байгааг бодолцож зайлшгүй шаардлагатай биш бол аль болохоор тус улсад зорчихгүй байхыг зөвлөе.

Одоогийн байдлаар  ХӨСҮТ-д  өчигдөр тусгаарлагдсан нэг хүний  шинжилгээний хариу сөрөг гарч үгүйсгэгдсэн. Хөвсгөл аймагт сэжигтэй нэг тохиолдол илэрч шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна. Гашуунсухайт боомт дээр тусгаарлагдсан 12 хүний шинжилгээний сорьцыг хүлээн авч хариу гарсан даруйд мэдээлэх болно.  

Хил хамгаалах ерөнхий газрын мэдээллээр 26 боомтын хамгийн ачаалалтай байгаа нь Замын-Үүд болон Буянт-Ухаа боомт байна. ОХУ-д  хоёр тохиолдол илэрсэн тул Алтанбулаг боомтоор Оросоос орж ирж байгаа болон Орос руу явж байгаа иргэдэд хяналт тавьж байна.  
 

Холбоотой мэдээ, мэдээлэл