
Энэхүү сургалт нь БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны санхүүжилтээр Монгол улсад хэрэгжүүлж буй "Сувилахуйн боловсрол, хавдрын тусламж үйлчилгээний чанар сайжруулах нь" хөтөлбөрийн хүрээнд 2020 оны 02 дугаар сарын 03-08 нд Солонгос улсын Сөүл хотод, Эрүүл мэндийн яам, Солонгос улсын Чусоны их сургууль, Монголын үндэсний их сургуулиас хамтран зохион байгуулсан юм.
Тус сургалт нь "Сувилахуйн тусламж үйлчилгээний арга зүй", "Үр дүнд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээ" гэсэн үндсэн 2 модулийн хүрээнд зохион байгуулагдаж төв эмнэлэг тусгай мэргэшлийн төвийн сувилахуйн албадын дарга нийт 18 сувилагч хамрагдлаа.