
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газар, Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтэс, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран томуу, томуу төст өвчин, шинэ Коронавирусийн халдвар болон менингитын халдварын оношилгоо, ялган оношилгоо, эмчилгээний талаар 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн, нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, халдвартын эмч, хүүхдийн эмч, өрхийн эмч нарт цахим сургалт зохион байгуулав.

Цахим сургалтаар
- Менингококкын халдварын тархвар судлал, анхаарах асуудлууд
- Менингококкын халдварын эмнэлзүйн оношилгоо, эмчилгээний зарчим
- Мөн томуу, томуу төст өвчин болон шинэ Коронавирусийн халдварын хяналт, сэргийлэлтийн талаар анхаарах асуудлын талаар зөвлөмж, зөвлөгөөг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байгаа талаар үүрэг, даалгавар өгөв.