Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Нийгмийн сайн сайхны төлөө, Үндэсний үйлдвэрлэгч нар 4000 амны хаалт гардуулж өглөө


Шинэ Коронавирусийн хурдацтай тархалтын улмаас дэлхий даяар онц байдал зарлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа билээ. Ялангуяа манай оронд иргэдийн дунд вирусийн эсрэг урьдчилан сэргийлэх амны хаалтны нийлүүлэлт дутагдалтай, эрэлт их байгаагаас үнэ нэмэгдэх асуудлууд тулгарч байна.

Энэ үед ХХААХҮЯ-ны санаачлагаар зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй маск тараах зорилгоор Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоотой уулзалт зохион байгуулсан юм.
Манай үндэсний оёдлын үйлдвэрлэгчид нийгмийн хариуцлагаа ухамсарлан тус санаачлагыг сайшаан хүлээн авч хамтран ажиллаж байна. Энэхүү сайн дурын үйл ажиллагаанд Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны ТУЗ-ийн гишүүн байгууллагууд “Мон лайн” ХХК, “Денимон” ХХК, Асралтбаян хайрхан ХХК, Танан зэт ХХК, Батзүү ХХК, Ивээл ХХК, Амно ХХК, Уран шаглаа ХХК, Уут.мн, Арвин гоёл ХХК-иуд   нэгдэн 5000 маск үйлдвэрлэлээ.

Эдгээр маскыг зорилтот бүлгийн иргэдэд үнэгүй тараах зорилгоор Эрүүл мэндийн яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт ийхүү өнөөдөр хүлээлгэн өглөө. Мөн манай оёдлын салбарын үйлдвэрлэгч нар дор бүрнээ идэвхи санаачилга гарган ажиллаж байгаагаас дурдвал Дархан-Уул аймагт оёдлын үйлдвэрлэл эрхлэгч Шүтэн-Уул ХХК нь 1000 ширхэг маск үйлдвэрлэн аймгийнхаа засаг даргын Тамгын газарт 2020 оны 02 сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн байна.
Ийнхүү нийгмийн хариуцлагаа өндөрөөр ухамсарлан бусдад үлгэр жишээ болж байгаа Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны гишүүн, жижиг дунд үйлдвэр эрхлэгч нартаа баярлаж талархсанаа илэрхийлээд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Холбоотой мэдээ, мэдээлэл