Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

Дэлхийн Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн чуулга уулзалт боллоо


Энэ сарын 13-15-ны өдрүүдэд Франц улсын Парис хотноо Дэлхийн Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгүүдийн захирлуудын 10-р хурал, Ерөнхий ассамблей боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус хуралд гишүүн 90 гаруй орны 70 орчим байгууллагын  захирал оролцсоноос гадна АНУ, Мексик, Финланд, Франц зэрэг орнуудад байрладаг нарийн бичгийн дарга нарын газрынхан мөн оролцлоо.
Францын НЭМХ -Institut de Veille Sanitaire-т болсон тус хурлыг Францын ЭМ-ийн сайд Маризол Тоурейн нээсэн бөгөөд салбар долоон хуралдаан болсон юм.
Энэ удаагийн хурлын “Дахин сэргэж буй халдварт өвчний салбар хуралдаан”-ыг НЭМХ-ийн захирал, Анагаах ухааны доктор Б.Цогтбаатар даргалсан юм. Хурлын үеэр 2015 оны хувьд тулгамдаж буй нийтлэг асуудал нь хүн амын нас баралтын 70 орчим хувийг эзэлж байгаа халдварт бус өвчин, тэдгээрийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлүүд, тохиолдол нь жил ирэх тутам нэмэгдэж байгаа бүх төрлийн хавдар болон чихрийн шижин өвчин, байнга яригддаг хэдий ч анхаарлын гадна орхигдсон хэвээр байгаа сэтгэцийн эрүүл мэнд зэрэг асуудал яригдлаа. Мөн анхаарал татсан нэг асуудал нь Эбола өвчинтэй хэрхэн тэмцсэн талаарх туршлага, сургамжийг шүүн хэлэлцсэн явдал байв.
Хурлын хүрээнд олон улсын нийгэмлэгийн ерөнхий ассамблей мөн хуралдсан бөгөөд зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, ерөнхийлөгчийг сонгох сонгуульд нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, Мексик улсын НЭМХ-ийн захирал Mauricio Hernendes, Финланд улсын төлөөлөл, өмнөх захирал Pekka Puska-тай өрсөлдөн нууц санал хураалтаар ялалт байгуулсанаар дараагийн 3 жилд нийгэмлэгийг удирдахаар боллоо.
ДЭМБ, Америкийн Өвчний хяналтын төвийн дэмжлэг, санаачилгаар байгуулагдсан тус нийгэмлэг арван нас хүрч буйтай холбогдуулан цаашдын арван жилд баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэлд гишүүн орнуудын захирлууд мөн санал өгсөн байна. Ирэх жилийн хурлыг Хятад улсын засгийн газар Шанхай, Гуандонг гэсэн хотуудын аль нэгэнд зохион явуулахаар тохирчээ.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл