Монгол Улсын Эрүүл мэндийн яам салбарын хэмжээнд 2020 оныг “Сувилагч-Эх баригч нарын жил” болгон зарласантай билээ. Зарласан жилийн хүрээнд Сэлэнгэ аймгийн ЭМГ аймгийнхаа эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 650 гаруй сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ зориулан сувилахуйн “Цагаан дэнлүү” сургалтын бааз өрөөтэй боллоо.
Сэлэнгэ аймгийн ЭМГ “Цагаан дэнлүү” сургалтын баазаараа дамжуулан шинэ тутам төгсч буй сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, ур чадварыг сэргээх зорилготой юм. Мөн зарласан жилийн хүрээнд аймгийн хэмжээнд Эх барихын болон сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлж, чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийт 7 зорилт 34 ажил, арга хэмжээг төлөвлөж, аймгийн Засаг даргаар батлуулан ийнхүү ажлаа эхлүүлээд байна.
“Цагаан дэнлүү” сургалтын бааз өрөөний нээлтийн ажиллагаа 2020 оны 01 сарын 28-ны өдөр болж 17 сум, 6 тосгоны төлөөлөл аймгийн ЭМГ-н дэргэдэх Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжлийн албаны сувилагч нар, ЭМГ-н удирдлага, эмч мэргэжилтнүүд оролцлоо.
Бид хэнийг ч орхигдуулалгүйгээр эрүүл мэндийг нь хамгаална.







