
Эрүүл мэндийн сайдын 2020 оны “Шинэ Коронавирусийн халдварын болзошгүй эрсдлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангах тухай” 19 тоот албан даалгавар, Аймгийн Засаг даргын 2020 оны 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төвийн аймгийн онцгой комиссын гишүүнээр ажилладаг удирдах ажилтан, эмч мэргэжилтнүүдийн хамтарсан 4 баг бүрэлдэхүүн 2020 оны 02 сарын 04-ны өдөр Сайхан, Цагааннуур, Ерөө, Хэрх тосгоны эрүүл мэндийн төвүүдэд ажиллалаа.

Тус эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ, тусгаарлан сэргийлэлтийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийж ойролцоох сумдын эрүүл мэндийн төвүүдийн дарга, халдвар хяналтын багийн ахлагч нарт бүсчилсэн сургалтыг хийж, ариутгал халдваргүйтгэл, хувийн хамгаалах хэрэгсэл, эмнэлзүй оношилгоо, эмчилгээний талаарх заавар зөвлөмжийг өгсөн.

Дэмжлэгт хяналт, сургалтын баг бүрэлдэхүүн үргэлжлүүлэн Мандал, Сайхан чиглэлийн эрүүл мэндийн байгууллагуудад 02 сарын 05-ны өдөр ажиллаж байна.