
Манай улсын хувьд, одоогоор коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй. ДЭМБ-аас өгсөн мэдээллээр дэлхийд сүүлийн 24 цагийн байдлаар шинээр нэмж халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Мөн ДЭМБ-аас хувийн хамгаалах хэрэгслийг улс орнуудад тарааж байгаа бөгөөд манай улсад ирэх долоо хоногт ирүүлэх юм.
ДЭМБ-ын Ложистик хангамжийн байгууллага хувийн хамгаалах хувцсын хэрэгцээний тооцоог гаргаж, улс орнуудад нийлүүлж эхлээд байгаа. Манай оронд цөөн тооны буюу ХӨСҮТ-ийн хэрэгцээнд хувийн хамгаалах хувцсыг ирэх долоо хоногт нийлүүлнэ. " гэв.
Үргэлжлүүлэн ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.
Тэрбээр "ГХЯ-ны яам хилийн чанадад байгаа монгол иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх улсад байгаа ЭСЯ-нд чиглэл өгөөд ажиллаж байна. Цаашид халдвар тархаж байгаа бүс нутагт амьдарч, ажиллаж буй иргэдээ хамгаалах чиглэлээр арга хэмжээг үргэлжилнэ.
Өнөөдрийн байдлаар БНХАУ-д байгаа ЭСЯ, Консулын газрууд халдварын голомтод хамаарахгүй бүсэд байгаа эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлсэн. БНХАУ-ын Цагаан сар өнгөрснөөс хойш 5,200 иргэн эх орондоо ирээд байгаа. Өчигдөр Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 100 орчим иргэн ирсэн бол өнөөдрийн байдлаар Эрээнд 150 орчим иргэн ирэх хүсэлтээ гаргасныг хил нэвтрүүлэх ажил эхлээд байна. Автозамын боомтоор иргэдийг хил нэвтрүүлэх ажил хоёрдугаар сарын 5-наар дуусаж, 6-наас агаарын болон төмөр замын боомтуудаар нэвтрүүлнэ.
Гадаадад байгаа иргэддээ хандаж хэлэхэд, ЭСЯ болон Консулын газартаа бүртгүүлээрэй. Аливаа асуудал гарахад бүртгэлтэй иргэдтэйгээ холбогдоход хялбар бөгөөд шуурхай байдаг. Зарим улс орон хилийн хязгаарлалт тогтоож байгаа нь манай улсын иргэдэд нөлөөлж болохуйц байгаа учраас үүнтэй холбоотой мэдээллийг иргэддээ хүргэн ажиллаж байгаа.
Монгол Улсын иргэн хаана оршин суугаагаасаа үл хамааран төрийн ивээлд оршино. Тиймээс "харласан" буюу хууль бусаар оршин суугаа иргэн зөвхөн БНСУ гэхгүй бүх улсад байгаа манай ЭСЯ, Консулын газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Гэхдээ БНХАУ-д үлдэх хүсэлтэй иргэдийг хүчээр татан авчрах боломжгүй. Иргэдийн хүсэлт дээр үндэслэн явагдаж байгаа ажил гэдгийг бас тодотгон хэлмээр байна" гэлээ.