Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Өртөг ойролцоо оношийн бүлгийн ангилал ба кодчилол” хурал Бангкок хотноо боллоо


“Махидол хунтайжийн нэрэмжит шагнал гардуулах-2020 их хурал” 2020 оны 1 дүгээр сарын 28-наас 02 сарын 1ний хооронд Тайланд улсын Бангкок хотноо “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” сэдвийн дор зохион байгуулагдлаа. Уг их хурлын хүрээнд зохион байгуулагдсан “Өртөг ойролцоо оношийн бүлгийн ангилал ба кодчилол” хуралд ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунхандаар ахлуулж  Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ, “Цахим эрүүл мэнд” төслийн зохицуулагч С.Энхболд, ХШҮДАГ-ын мэргэжилтэн Д.Баясгалан, ЭМДЕГ-ын мэргэжилтэн Г.Гантуяа нар оролцлоо. Хуралд Япон, Солонгос,Тайланд, Энэтхэг, Индонез, Малайз, Вьетнам, Филиппин зэрэг 75 орны 1156 төлөөлөгчид болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Хурлын хүрээнд нийтдээ 5 үндсэн чиглэлээр илтгэл хэлэлцэгдэн, 55 салбар хуралдаан боллоо.
 
Манай мэргэжилтнүүд улс орон бүрийн эрүүл мэндийн бодлого боловсруулагч, эдийн засагч, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн хамтаар  эрүүл мэндийн өгөгдөл, мэдээллийн технологийн стандартийг хэрхэн сайжруулах, өвчний олон улсын 11 дүгээр ангиллыг хэрхэн нэвтрүүлэх, өртөг ойролцоо оношийн бүлгийг сайжруулж хөгжүүлэх, мэдээллийн технологийн дэвшилттэй хэрхэн уялдуулах, тулгамдаж буй бэрхшээл, асуудлын талаар санал солилцон оролцлоо. Монголын талаас “Монгол улсын өртөг ойролцоо оношийн бүлгийн талаарх танилцуулга” болон “Эрүүл мэндийн өгөгдөл, мэдээллийн технологийн стандартийг Цахим эрүүл мэнд төслийн хүрээнд нэвтрүүлэх” гэсэн 2 илтгэлийг хэлэлцүүлж оролцлоо. Хурлын үеэр ДЭМБ-ын зөвлөх Д.Баярсайхантай уулзаж салбарын хөгжил,цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл харилцан солилцлоо.
Хурлаас дараагийн хурлаар Өртөг ойролцоо оношийн бүлгийн аудит болон өвчний олон улсын 11 дүгээр ангиллыг хэрхэн нэвтрүүлэх зэрэг сэдвийг хэлэлцэхээр дэмжсэн болно.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл