Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

GeneXpert аппарат хүлээлгэн өглөө


Эрүүл мэндийн яам “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийг хэрэглээг өргөжүүлэх  нь” төслийг 2016-2019 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан болон Солонгосын иргэдийн сангийн санхүүгийн болон техникийн дэмжлэгээр 61, орон нутгийн санаачлага, санхүүжилтээр 73 эрүүл мэндийн анхан шатны байгууллагад нийт 134 байгууллагад амжилттай хэрэгжүүлж 112417 иргэнийг хүн төвтэй эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээнд хамруулжээ.

Төслийн гол зорилго нь: Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар ялангуяа  эмзэг бүлгийн хүн ам  болон орон нутгийн газар зүйн байдлаас үүдэн тусламж, үйлчилгээнээс орхигдох магадлалтай иргэдэд хүрч очин, цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.

 Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн хүрээнд GeneXpert аппаратыг Увс, Завхан, Сүхбаатар, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг, оношилгоо, эмчилгээний төв, нийслэлийн Сонгинохайхан, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд жилийн хэрэгцээний урвалжийн хамт хүлээлгэн өгсөн.
2019 онд уг төсөл хэрэгжсэн Дундговь, Өвөрхангай, Хэнтий  аймгийн нэгдсэн эмнэлэг, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд одоо мөн бүтэн нэг жилийн хэрэгцээний оношлуурын хамт хүлээлгэн өгч байна.
Энэ аппаратыг ашиглан шинжилгээ хийх эмч, лаборантыг ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид сургалтад хамруулсан.

GeneXpert аппарат нь сүрьеэ өвчний оношилгоонд чухал ач холбогдолтой юм.
ДЭМБ-аас зөвлөмж болгож байгаа GeneXpert төхөөрөмжийг хэрэглэснээр сүрьеэг эрт оношлох улмаар эмэнд тэсвэртэй сүрьеэг богино хугацаанд (2 цагийн дотор) оношилж, сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх юм.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл