Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

"Шинэ коронавирусийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах нь" цуврал сургалт хийлээ


Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэн, төвийн Ерөнхий захирлын 2020 оны 01 сарын 23-ны өдрийн А/06 тоот “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өндөржүүлсэн бэлэн байдлыг хангах тухай” тушаалын дагуу "Шинэ коронавирусийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах нь" сэдэвт 2 үе шаттай 6 удаагийн цуврал сургалтыг 2020 оны 1 сарын 28-аас 1 сарын 31-ний өдрүүдэд Төвийн Сургалт, сурталчилгааны алба, Ариутгал халдаргүйтгэлийн тасаг хамтран зохион байгууллаа.  Сургалтад тасаг, нэгжийн  сургалт хариуцсан эмч, ахлах сувилагч, чанарын багийн гишүүд нийт 203 эмч, мэргэжилтнийг сургасан. 

Сургалтаар ДЭМБ-ын “Шинэ коронавирус (nCoV)-ийн халдвар сэжиглэгдсэн тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд баримтлах халдварын сэргийлэлт, хяналтын түр удирдамж” ба бусад холбогдох тушаал, албан даалгаврыг танилцуулж, ЭМС-ын 2019 оны А/537 тоот тушаалын дагуу нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэл хэрэглэх, зааврын дагуу өмсөх, тайлах дараалал, эрүүл мэндийн ажилтны гарын ариун цэвэр, цэвэрлэгээ сэдвээр лекц, дадлагын хичээл зааж, өмсгөл өмсөх, тайлах, гар ариутгах, цэвэрлэгээ зөв хийх дадлага хийсэн. 
Хоёр дахь шатны сургалтаар дээрх сургалтад хамрагдсан эмч, ахлах сувилагч, ажилчид өөрсдийн тасаг нэгжийн бүх эмч, мэргэжилтнүүдэд сэдвийн дагуу дотоод сургалтыг амжилттай зохион байгуулж бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл