Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт нийлүүлж байгаа нүдний лазер эмчилгээний аппарат гардууллаа


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гардуулсан Улсын гуравдугаар төв эмнэлэгт нүдний даралтын  болон торлогийн эмгэгийн лазер эмчилгээний аппарат нь Монгол улсын нүдний тусламж, үйлчилгээнийн хөгжил, нэн ялангуяа төрийн эрүүл мэндийн байгууллагын нүдний тусламж, үйлчилгээний эмчилгээний нэр төрлийн нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний чадавхийг сайжруулах, ард иргэдэд санхүүгийн хүндрэлгүй нүдний тусламж, үйлчилгээг авахад үнэтэй хувь нэмэр оруулсан нүдээ олсон  хөрөнгө оруулалт юм.

Монгол улсад зайлсхийж болох сохролын тэргүүлэх шалтгаан болж байгаа нүдний даралт ихтэх өвчний эмчилгээг өдгөө төрийн эрүүл мэндийн байгууллагаас зөвхөн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийж байгаа нь иргэдэд хүлээгдэл, ачаалал ихтэй байгаа. Мөн Улсын гуравдугаар төв эмнэлэгт жилдээ нүдний амбулаторийн үзлэгээр 16 000 орчим хүнд үзлэг шинжилгээ хийдэг ба үүнээс лазер эмчилгээ шаардлагатай 2 500 орчим өвчтөнг хувийн эмнэлэг рүү илгээж байна.

Энэхүү эрэлт хэрэгцээг үндэслэн нүдний лазер эмчилгээний технологийг лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагад нэвтрүүлэх нэн шаардлагатай байгаа билээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Улсын гуравдугаар төв эмнэлэгт нүдний даралтын  болон торлогийн эмгэгийн үеийн лазерын аргаар мэс засал хийх аппаратыг нийлүүлсэнээр үүсээд байгаа тулгамдаж буй асуудлыг шийдэх чухал ач холбогдолтой юм
 

Холбоотой мэдээ, мэдээлэл