Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

СЭМҮТ ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНИЙ “ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛД ДОТООД ХЯНАЛТ ТАВИХ НЬ” СЭДЭВТ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛД ДОТООД ХЯНАЛТ ТАВИХ НЬсэдэвт  үзүүлэх сургалтыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр амжилттай зохион байгууллаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтаар СЭМҮТ-ийн Чанарын  албаны үйл ажиллагаа нь  хамгийн сайн үнэлэгдэж, олон сайн туршлагыг  үйл  ажиллагаандаа нэвтрүүлж  ажилласныг газар дээр нь танилцуулахаар энэхүү бүтэн 1 өдрийн сургалтыг хийв. Мөн СЭМҮТ нь 2019 онд магадлан итгэмжлэлээр 98%-ийн үнэлгээтэйгээр 5 жилийн хугацаагаар магадлан итгэмжлүүлсэн байлаа. Сургалтын үйл ажиллагааг нээж СЭМҮТ-ийн ерөнхий захирал АУ-ы доктор, профессор Л.Насанцэнгэл, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, НМХГ-ын Эмчилгээ, чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.Байгальмаа нар үг хэллээ.

Сургалтын зорилго нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулахад, чанарын хяналтын тогтолцоог бэхжүүлэн үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх,  эмчилгээ, сувилгааны чиглэлээр батлагдсан стандарт, удирдамжийг мөрдүүлж ажиллах, хэрэгжилтэд хяналт тавих, тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах үр дүнтэй аргуудыг тусламж үйлчилгээндээ ашиглах, чиглэлээр сайн туршлагыг солилцох юм. Сургалтын хүрээнд СЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Н.Оюунчимэг  “Байгууллагын соёл-Брендбүүк нэвтрүүлсэн нь”,  СЭМҮТ-ийн ЭМТҮЧАБА-ны дарга Д.Одончимэг “Тусламж үйлчилгээнд чанарын дотоод хяналт тавих нь” сэдвүүдээр илтгэл тавьж, төвийн клиник тасгуудын  үйл ажиллагааг танилцууллаа. Мөн “Нийгмийн эрүүл мэнд, сэтгэцийн тусламж үйлчилгээ, чанарын дотоод хяналтын  чиглэлээр гаргасан шинэ бүтээл, гарын авлага, сайн туршлагын үзэсгэлэн” гаргасан нь оролцогчдын анхаарлыг их татлаа.

Энэхүү сургалтад Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ор бүхий 80 гаруй эмнэлгийн 100 орчим чанарын  албаны дарга, чанарын  менежер болон сувилахуйн зарим арга зүйч нар  оролцлоо.
Өнөөдрийн бид бүхний зохион байгуулсан сургалт нь үр өгөөжтэй, оролцогчдын сэтгэлд хүрсэн маш сайхан үйл ажиллагаа болсонд СЭМҮТ-ийн хамт олон бид бүхэн баяртай байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл