Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ШИНЭ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ/ 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цагийн байдлаар/


ЭМЯ-наас коронавирусийн цаг үeийн асуудлаар мэдээлэл хийж байна. Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байна. 
Дэлхий дахинд
Мэдээллийн эх сурвалж ДЭМБ
Өвчилсөн хүний тоо 844
Нас барсан хүний тоо 25
Өвчлөл бүртгэгдсэн улс орон БНХАУ-д 830, Макаод 2, Хонг-Конгд 2, Тайваньд 1, Сингапурт 1, Тайландын Вант Улсад 4, Япон улсад 1, БНСУ-д 1, Непал улсад 1, АНУ-д 1 хүн өвчилсөн.
Монгол улсад Шинэ Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй.
Хэрэгжүүлж буй арга хэмжээ
  1. ЭМЯ, ДЭМБ-тай байнга мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байна.
  2. Өвчний нөхцөл байдлын талаар өдөр бүр 11 цагт мэдээлэл өгч байна.
  3. Цаг үеийн байдалтай уялдуулан өвчний эмнэлзүй, урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн эмч нар цуврал зөвлөмж өгч байна.
  4. ХӨСҮТ-д 8008-6829 дугаарын нээлттэй утас ажиллаж зөвлөгөө өгч байна.
 
Сэрэмжлүүлэг:
  • Шинэ Коронавирусийн халдварын талаар эрүүл мэндийн байгууллага (www.mohs.mn; https://www.facebook.com/www.mohs.mn/; https://www.facebook.com/eocmohs/  )-аас өгч байгаа сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөх, олон нийтийн сүлжээгээр гарч байгаа буруу ташаа мэдээлэлд автахгүй байх
  • Өвчлөл бүртгэгдсэн улс, орнуудад аль болох зорчихгүй байх
  • 14 хоногийн дотор өвчлөл бүртгэгдсэн дээрх улс орнуудад зорчсон хүн өндөр халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
  • Амны хаалт тогтмол зүүж хэвших
  • Гараа тогтмол савандаж угаах
  • Ханиаж, найтаахдаа ам, хамраа алчуураар дарах, эсвэл шууны дотор тал руу ханиах
  • Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
  • Биеийн дархлаа сайжруулах амин дэм хэрэглэх зэргийг зөвлөж байна.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл