Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сэлэнгэ аймгийн Сайхан суманд “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн ээлжит үзлэг, оношлогоо” амжилттай зохион байгуулагдлаа


Монгол улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/327 дугаар тушаал “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр:Тэмбүүг устгая” үйл ажиллагаа, Аймгийн Засаг даргын “2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа  халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг оношилгооны 2 дах шатны үзлэгийг Сайхан сумын ард иргэдийн дунд 01 сарын 16-19-ны өдрүүдэд  зохион байгуулж 2260 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж “Мэдээллийн цахим сан”-д баяжилт хийлээ.

Эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд хамрагдагсдын 1228 хүн цээжний хөндийн эмгэг /сүрьеэ/ илрүүлэх оношлогоонд хамрагдсанаас цэрний шинжилгээ өгөх шаардлагатай иргэдийг онош баталгаажуулахаар илгээж, 1237 хүн тэмбүү илрүүлэх шинжилгээнд хамрагдсанаас эерэг гарсан тохиолдлын шинжилгээг баталгаажуулан эмчилгээг эхлээд байна.  

Нийгмийн эрүүл мэндийн зайлшгүй анхаарах шаардлагатай дээрхи халдварт өвчнүүдийг эрт илрүүлэх, эмчилгээнд бүрэн төгс хамруулах, хяналтанд авах, хавьтлыг тогтоон эмчлэн эрүүлжүүлэх энэхүү арга хэмжээнд нэгдэн салбар дундын хамтын ажиллагааг харуулан хамтран ажилласан Сайхан сумын Засаг дарга, Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл, төр төсвийн байгууллагынхан, нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.  
Эрүүл, Сүрьеэгүй, Гоё Сэлэнгийн төлөө цаашид ч бид хамтдаа.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл