
Тус эмнэлгийн Зөвлөх поликлиникт “Амьсгалын замын өвчний эрт илрүүлэг, үзлэг оношилгооны кабинет”-ыг 2020 оны 01 сарын 23-ны өдрөөс эхлэн ажиллуулж эхэллээ. Эмнэлгийн үйлчлүүлэгч олноор цугларсан хэсгүүдэд анхааруулга, сэрэмжлүүлэг, санамжуудыг байршуулан соён гэгээрүүлэх үйл ажиллагааг явуулж байна.
Сургалт, мэдээллийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж 01 сарын 20-ны өдөр 86 хариуцлагатай ажилтнуудад, 01 сарын 22-нд 120 гаруй резидент эмч нар болон дэмжин туслах үйлчилгээний 168 ажилтанд, 01 сарын 23-нд 200 гаруй сувилагч нарт тус тус “Шинэ (nCoV) коронавирусийн халдвар ба хэв шинжит бус, хүнд хэлбэрийн уушгины үрэвслийн насанд хүрэгчдийн эмнэл зүйн зөвлөмж” сургалт зохион байгууллаа. Олон нийт рүү чиглэн халдварын шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх авах арга хэмжээний талаар болон амны хаалт хэрэглэх, гар халдваргүйжүүлэх дүрмийг баримтлах, зөв ханиаж найтаах дадлуудыг сурталчлах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.
