Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Монгол, Чех 2 Улсын эрүүл мэндийн салбарын харилцааг өргөжүүлнэ


 Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Бүгд Найрамдах Чех Улсын эмнэлгүүдэд ашиглагдаж байсан эмнэлгийн тоног төхөөрөмжийг хандивлах Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Чех Улсын эмнэлгүүд хооронд байгуулах гэрээнд Чехийн эмнэлгүүд тус бүр гарын үсэг зурсан,  хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны яриа хэлэлцээний гол механизм болох Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдааны үеэр Чех Улсаас эмнэлгийн тоног төхөөрөмж, ор хандивлах асуудлыг анх хэлэлцэн тохиролцсон зэрэг асуудлаар ярилцлаа.
Тоног төхөөрөмжийг тээвэрлэлтийн үйлчилгээнд чехийн талаас Чех Улсын EGT Express ХХК-г санал болгосон байгаа боловч Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайдын яам эмнэлгийн тоног төхөөрөмжийн хадгалалт, хамгаалалтыг бүрэн хариуцан тээвэрлэх боломжтой аж ахуйн нэгж, байгууллагуудын судалгааг хийж, тээврийн зардлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.  
Эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийслэлийн болон орон нутгийн эмнэлгүүдэд хуваарилж, 2019 оны 1 дүгээр сард Эрүүл мэндийн сайд баталсан.   
Дээрх тоног төхөөрөмжүүдийг чехийн талын олон тооны эмнэлгийн байгууллагуудаас хандивлаж байгаа учраас тэдгээр эмнэлэг тус бүртэй Монгол Улсын Эрүүл мэндийн яам гэрээ байгуулж, баталгаажуулах шаардлагатай.
Гэрээ тус бүр нь хандивлаж байгаа эмнэлэг болон хандивлах тоног төхөөрөмжийн мэдээллээр ялгаатай.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл