
.jpg)
Глобаль сан нь 17 жилийн турш ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр дэлхийн улс орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Тус сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төсөл Монгол улсад 2003 оноос эхлэн хэрэгжиж ирсэн ба одоогийн хэрэгжиж байгаа төсөл 2020 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.
.jpg)
Монгол улс цаашид төсөл хэрэгжүүлэх орны тоонд багтсан бөгөөд Глобаль сангаас хувиарилсан санхүүжилтийн хүрээнд 2021-2023 онд хэрэгжүүлэх төсөл боловсруулах бэлтгэл ажил эхлээд байна. Төсөл боловсруулах ажлын хүрээнд 2021-2023 онд хэрэгжүүлэх төслийн чиглэлийг тодорхойлох, өргөн барих төслийн эхийг хэлэлцүүлэх зорилгоор ХДХВ, ДОХ-оос сэргийлэх арга хэмжээнд хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдаж байна.
Энэхүү уулзалтанд хамтрагч байгууллагуудын төлөөлөл 100 хүн оролцож, үндэсний хэмжээнд 2021-2023 онд сүрьеэгээс сэргийлэх чиглэлээр Глобаль сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх төсөлд тусгах арга хэмжээ, нэн тэргүүнд шаардлагатай үйл ажиллагааг тодорхойлоход санал солилцлоо.

Төслийг 2020 оны 03-р сарын 23-нд Глобаль санд өргөн барих юм.