Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг”-ийг Хүндэт дэвтэрт алдаршууллаа


Монгол улсын ууган эмнэлэг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь 1981 оноос эхлэн эрхэлсэн ажил мэргэжилдээ амжилт үзүүлж, эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдол бүхий гавъяа байгуулсан эрхэм хүндтэй хүмүүсийнхээ алдрыг, хийж бүтээсэн үйлстэй нь “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т алдаршуулан тэмдэглэдэг уламжлал бий болгоод өдгөө 23 эрхэм хүний алдрыг мөнхлөөд байгаа юм.

Тэгвэл өнөөдөр “Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг”-ийг Монголын Эрүүл мэндийн салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргасан хичээл зүтгэл, шинэ технологи нутагшуулсаныг нь өндрөөр үнэлэн Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ХҮНДЭТ ДЭВТЭР-т нэрийг бичиж мөнхлөн алдаршуулж №24 тоот гэрчилгээ олгосон үйл явдал боллоо.
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирлын тушаалаар 2006 онд Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагдан орчин үеийн анагаах ухааны шинэ технологи болох Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэн хөгжүүлж 200 гаруй мэс засал хийгдээд байна.

200 дахь мэс заслаа шинэ оны өмнө амжилттай хийсэн тус багийн хамт олон өөр өөрийн салбарын манлайлагчид бөгөөд багийн гишүүн 23 хүнд “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т тэмдэглэгдсэн батламжийг гардууллаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл