Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр Япон улсад туршлага судална


Монгол улсын ЗГ, ЭМЯ, Япон улсын Жайка –ийн “Эмнэлгийн мэргэжилтнүүдийг багаар нь сургах  замаар Принаталь тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах төсөл” -
2018-2020 оныг дуустал хэрэгжих бөгөөд аймгуудын нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч болон эх баригч нарыг тус тус 1 хүнийг, буюу нэг аймгаас 2 хүнийг багаар нь Япон улсад тухайн мэргэжлийн чиглэлийн сургалтанд 1 сарын  хугацаатай хамруулах юм. 2018-2019 онуудад –Булган, Дархан-Уул, Завхан, Увс, Хөвсгөл аймгууд хамрагдсан.

Энэ удаагийн 2020 оны 1 сарын 13-наас  зохион байгуулагдах сургалтад – Архангай, Баянхонгор,  Говь-Алтай, Төв болон  Хэнтий аймгуудаас тус бүр 2 хүнтэй баг оролцох юм. Энэ удаагийн сургалт бол төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас хойш зохион байгуулагдаж буй 3 дахь ээлжийн сургалт болж байна.
Дараагийн жил тус 5 аймгаас дахин 10 хүн сургалтад хамрагдана. Энэ сургалтын замын, амьдрах зардал, багшийн сургалтын зардал зэрэг холбогдох бүх зардлыг Япон улсын тал хариуцаж байгаа нь манай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх мөн оюуны хөрөнгө оруулалт хийж буй маш том боломж юмаа.

Өнөөдөр МУ-ын ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургалтад явах гэж байгаа 5 аймгийн 10 эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нарыг хүлээн авч уулзан тухайн орны эмч, мэргэжилтнүүдийн оношилгоо эмчилгээний туршлагаас суралцаж ирээд мэдлэг мэргэжлээ дээшлүүлэн  өөрийн ажил үйлчилгээндээ нэвтрүүлэхээс гадна, тус улсын хүн амын соёл, зан заншил, эмч мэргэжилтнүүдийн харилцаа хандлагаас судалж ирээд сурсан мэдсэн зүйлээ  бидэнтэй  хуваалцахыг хүсэн ерөөж амжилт хүслээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл