
.jpg)
Энэхүү сургалтаар залуу шинэ сувилагч нарт эмнэлзүйн сургалтыг зааж чиглүүлэх сургагч багш нарыг анх удаа бэлтгэсэн бөгөөд “Сувилагч, эх баригчийн олон улсын жил-2020 он”-ыг угтан зохион байгуулагдсан онцлогтой байв. Сургалтыг эмнэл зүйн үндэсний чиглүлэгч эмч, сувилагч багш нар Япон Улсын сувилахуйн мэргэжилтэн багштай хамтран зохион байгуулж, нийт 12 эрүүл мэндийн байгууллагын 24 сувилагчийг сувилахуйн сургагч багшаар бэлтгэв.
.jpg)
Сургалтыг амжилттай дүүргэсэн 24 сувилагчид “Сувилахуйн сургагч багш” гэрчилгээг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, мэргэжилтэн Д.Баярмаа, төслийн ахлах зөвлөх Иноүэ Нобүаки, ЖАЙКА-ийн Сувилахуйн мэргэжилтэн Фүкатани Карин, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны дарга Н.Сэвжид нар ёслол төгөлдөр гардуулж, амжилт хүслээ.
