Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 82 дугаар тогтоолыг үндэслэн Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр төсөл хөтөлбөрийг 2020 онд хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад урьж байна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
Үүнд:
1. Халдварт бус өвчинтэй тэмцэх хянах үйл ажиллагаа
2. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
3. Орчны эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа
4. Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй амьдралын орчныг бүрдүүлэх үйл ажиллагаа
5. Сэтгэцийн эрүүл мэнд архи, тамхи, мансууруулах бодисын хорт нөлөөллөөс сэргийлэх үйл ажиллагаа
6. Эмийн зохистой хэрэглээг дэмжих үйл ажиллагаа
7. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, эрүүл мэндийн байгууллагын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх үйл ажиллагаа
8. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлээр хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын үр дүнтэй санаачилга, төсөл, хөтөлбөрийг дэмжих, урамшуулах арга хэмжээ
9. Нийгмийн эрүүл мэнд, анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны дэвшилтэт технологийг эзэмшүүлэх зорилгоор эмнэлгийн мэргэжилтнийг гадаадад сургах, мэргэшүүлэх үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ зэрэг болно.
Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгчид дараах шаардлагыг хангасан байна:
Үүнд:
1. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр дэвшүүлсэн зорилтод нийцсэн байх,
2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр тусгасан зорилтод нийцсэн байх,
3. Төсөл, арга хэмжээ хэрэгжих боломжтой, үр дүнгийн урьдчилсан төсөөлөл бүхий байх,
4.Төсөл хэрэгжүүлэгчийн хүний нөөц, санхүүгийн чадавхийн талаарх мэдээлэл тодорхой хавсаргах,
5. Төслийн төсөвт үзүүлэх нөлөөлөл, санхүүгийн тооцоолол хийсэн байх,
6. Төсөл хэрэгжүүлэгч нь “Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр өмнө нь төсөл хэрэгжүүлж байсан тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн нотолгоо баримтыг хавсаргах зэрэг болно.
Дээрх шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөр, арга хэмжээний саналаа 2020 оны 01дүгээр сарын 20-ны дотор, 2 дахь удаагын төсөл хөтөлбөрийг 2020 оны 06 дугаар сарын 20-ны дотор Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газарт ирүүлнэ үү.