Огноо: 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Тусламжийн дугаар ба нэр: G0236: Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил Хөтөлбөр 4 төсөл
Тендер шалгаруулалтын нэр: Цахим эмнэлгийн хөрөнгө оруулалтын тоног төхөөрөмж нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: G11 small
- Монгол улсын засгийн газар нь Азийн хөгжлийн банкнаас “ЭМСХХ-4” төслийг хэрэгжүүлэх зорилгоор буцалтгүй тусламж авсан ба тусламжийн хэлэлцээрийн дагуу хөрөнгийн тодорхой хэсгийг энэхүү худалдан авах ажиллагааны үр дүнд байгуулах гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм.
- Эрүүл Мэндийн Яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос Цахим эмнэлгийн хөрөнгө оруулалтын тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Барааг хүлээлгэн өгөх, дагалдах үйлчилгээг гүйцэтгэж дуусгах хугацаа нь г
- Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.
- Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь нэмэлт мэдээлэл авч, 09:00 цагаас 12:00 цаг, 14:00 цагаас 17:00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
- Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 5(тавин мянган) төгрөгэргэн үл төлөгдөх хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийг урилгын төгсгөлд заасан дансанд шууд шилжүүлнэ. Баримт бичгийг хилийн чанадад хүргэх тохиолдолд агаарын шуудан, дотоодын хүргэлтэд ердийн шуудангаар илгээнэ. Баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээхгүй.
- Тендерийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр, 15 цаг 00 минут (Улаанбаатарын цагаар) эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт 8,000,000.00 төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр, 15 цаг 00 минутад урилгын төгсгөлд заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
- Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Эрүүл мэндийн яам хариуцахгүй.
Ж.Баяртогтох, Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн, ЭМСХХ-4, 5
Эрүүл мэндийн яам, “ЭМСХХ-4, 5”НТХН
Улаанбаатар – 48, Олимпийн гудамж-2
Засгийн газрын 8-р байрны өргөтгөл
3-р давхар, 4 тоот өрөө
Утас: 976-11-317851
Факс: 976-11-329369
Банкны нэр: Төрийн банк
Дансны нэр: ЭМСХХӨТӨЛБӨР-4төсөл/тендер/
Дансны дугаар: 240026067406