Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх арга хэмжээ” сэдэвт зөвлөлдөх уулзалт боллоо


ЭМЯ, УГТЭ “Монголын зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОН/006” төслөөс “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх арга хэмжээ” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтыг  ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн удирдав. Зөвлөлдөх уулзалтад ЭМЯ, БСШУСЯ, Нийслэлийн  Боловсролын газар,  НЭМГ, Дүүргийн эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын сургуулиудын захирал, эрүүл мэндийн багш, нийгмийн ажилтанууд мөн сургуулийн эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл оролцлоо

Зөвлөлдөх уулзалтын зорилго нь эцэг эхчүүдийн нийгмийн хариуцлага, оролцоонд тулгуурлан сурагчдыг Хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс  урьдчилан сэргийлж эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг сайжруулах явдал юм. 

Учир нь манай улсад гүйлсэн булчирхайн архаг үрэвсэлтэй хүмүүсийн дөрөвний нэг   хэрхийн шалтгаант зүрхний өвчтэй хүмүүсийн  9 хувь нь 10-19 насны хүүхэд, өсвөр насны залуучууд байна.  2017 онд Улаанбаатар хотын зарим сургуульд хийсэн урьдчилан сэргийлэх үзлэгээр 10 хүүхэд дутмын нэг нь өвчлөх эрсдэлтэй гарсан юм.

Хэрхийн шалтгаант зүрхний өвчин (ХШЗӨ) нь А бүлгийн цус задлагч бетта стрептококкоор үүсгэгддэг гүйлсэн булчирхайн үрэвслийн хүндрэл бөгөөд эцэст нь зүрхний гажгийн улмаас мэс заслаар эмчлэгдэхэд хүргэдэг байна.
ХШЗӨ-өөр  буурай хөгжилтэй болон хөгжиж байгаа орны хүүхдүүд өвчлөх нь элбэг байдаг байна.  
Иймд сургууль эцэг эх, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагаанд түшиглэн ХШЗӨ-ний эрсдэлтэй хүүхдүүдийг эрт илрүүлж хяналтад авч  эмчлэн эрүүлжүүлэх, уг өвчнөөс сэргийлэх, эрүүл аж төрөх  талаар сурагчид, эцэг эхчүүд, сургуулийн хамт олонд мэдлэг олгож, дадал, чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн сургалт, мэдээлэл сурталчилгааны  ажлыг өргөжүүлэх нь чухал учир энэхүү уулзалтыг зохион байгуулав.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл