Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМСЯ-ны Удирдлагын зөвлөлийн хурал болов


Эрүүл  мэнд, спортын яамны  Удирдлагын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр болж доорхи  асуудлуудыг авч хэлэлцлээ.  Энэ удаагийн хуралдаанаар болон халдварт өвчний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, Улаанбурхан өвчлөлийг  таслан зогсоох стратегийн хэрэгжилт, Монголын уламжлалт анагаах ухааныг  хөгжүүлэх хөтөлбөрийг 2015-2018 онд хэрэгжүүлэх  төлөвлөгөө,  Эрүүл  мэндийн хөгжил хөтөлбөр  төслийн хэрэгжилтийн явц зэрэг  есөн асуудлын талаар ярилцаж үүрэг даалгаврыг өглөө.  

 Удирдлагын зөвлөлийн ээлжит хурлын эхэнд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын  үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Буянжаргал мэдээлэл хийсэн юм.  Тэрээр мэдээлэлдээ н ийслэл хотод энэ оны 9 сарын байдлаар Улаан эсэргэнэ өвчний  330 тохиолдол илэрснээс  34.8 хувь нь цэцэрлэгийн насны хүүхдэд, 34.5 хувь нь гэртээ  байдаг, 25.5 хувь нь  сургуулийн сурагчдад  илэрч 9 хүртэлх насны  хүүхдийн өвчлөл  86,7 хувийг эзэлж байна. Хамгийн сүүлийн үеийн хоолны хордлогоор л гэхэд энэ сарын 12-ны өдөр “Олонлог”  сургуулийн дөрвөн хүүхэд  халуурах суулгах, бөөлжих эмнэлзүйн  шинж тэмдэгтэй  ирж хэвтсэн учир мэргэжлийн хүмүүсийн 13 хүний бүрэлдэхүүнтэйголомтод нь  ажиллсан Мөн танадалтын  мэдээллийн нэгдсэн сантай болох зорилго тавин ажиллаж байгаа, сан  бахйгүй учраас  утсаар мэдээлэл авч байгаа нь хүндрэлтэй. Цаашдаа  эмнэлзүйн эмч нарын оролцоог нэмэгдүүлэх, гадаадын улс оронд  туршлага судлах, сургах мөн даатгалаас санхүүжих  ор, үйлчилгээг  нэмэгдүүлэх шаардлагтай байгааг онцолсон.  

 

      Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба хэдийгээр ХӨСҮТ-ийн ерөнхий захирлыг ажлаас нь  чөлөөлсөн ч  тус төвийн үйл ажиллагааны  тогтвортой байдлыг  хангаж, бүх түвшинд  сахилга бат хариуцлагыг  дээшлүүлэх,  ажилтан албан хаагчдынхаа  ажиллах нөхцөл, цалин хөлсний асуудлыг  хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд  цаг алдалгүй шийдвэрлэж, бүтээлч санаалчилгатай ажиллахыг  ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын  үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Буянжаргалд үүрэг болголоо.

      Улаанбурхан өвчлөлийг  таслан зогсоох стратегийн хэрэгжилтийн хүрээнд 28 үйл ажиллагаа бүхий төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байна. Улаанбурханы эсрэг нэмэлт  дархлаажуулалтыг  улсын хэмжэнд 2012 оны 10 сар, 2015 оны 5 сард  нийт хоёр удаа  зохион байгуулжээ. ЭМС-ын 2012 оны тушаалын дагуу 3-14 насны хүүхдүүдийг улаанбурхан , улаануудын эсрэг  хавсарсан вакцинаар  дархлаажуулсны үр дүнд  энэ онд  бүртгэгдэсэн улаанбурхан өвчний дэгдэлтэд  дээрхи насны  бүлэг хамгийн бага  нөлөөлсөн  байж болзошгүйг гэсэн судалгаа  байна. Эрүүл мэнд спортын сайдын  2015 оны 188 дугаар тушаалын дагуу  6 сартайгаас 6 насны  347.687 хүүхдийг  уг өвчний эсрэг  нэг цэнт юакцинд  хамруулж  хамрал 93.5  хувь байсныг дээрхи үнэлгээний дүн харуулж байна. Тиймээс  Улаанбурхан, улаанууд өвчний хяналтын стратегийг халдварт өвчинтэй тэмцэх  хөтөлбөрийн  нэгдүгээр хэсэг болгон  өргөжүүлэн  шинэчлэн боловсруулахыг даалгав.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл