
Програм хангамжийг өргөтгөсөнтэй холбоотой шинэ програм хангамжийг өсвөр үеийн эмч, мэргэжилтнүүдэд танилцуулсан хурлыг ЭХЭМҮТ-ийн Эрдмийн өргөөнд 2019 оны 12-р сарын 6-нд ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа нээж, "ӨСВӨР ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАНДАЛТЫН ТОГТОЛЦОО” сэдвээр хийлээ.
Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн ТСА-ны Хүүхдийн их эмч Т.Номиндэлгэр, “Өсвөр үеийн эрүүл мэндийн тандалтын тогтолцооны өнөөгийн байдал”, ТСА-ны инженер Б.Жаргал “Өсвөр үеийн эрүүл мэндийн мэдээллийн цахим програм” сэдвээр мэдээлэл хийж, програмаа танилцууллаа. Уг цахим хуралд ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникийн эмч М.Мөнххишиг, сэтгэлзүйч А.Бумбаяа, нийгмийн ажилтан Н.Эрдэнэчимэг, НЭМГ-ын өсвөр үеийн эрүүл мэндийг хариуцсан мэргэжилтэн Б.Цолмон, СЭМҮТ, ГССҮТ, Улсын 2-р төв эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба, Статистик мэдээлэлзүйн тасаг, Увс аймаг, 9 дүүргийн өсвөр үеийн эмч, мэргэжилтэн, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, зөвлөгч нарын 40 гаруй хүн оролцлоо.

Сургалтын төгсгөлд сургалтанд оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг, асуулт хариулт өрнөж, гарсан асуулт, хариулт, санал хүсэлтэнд ЭХЭМҮТ-ийн ТСА-ны дарга Т.Гантуяа, Өсвөр үеийн эмч М.Мөнххишиг, ТСА-ны эмч, мэргэжилтнүүд хариулж, цаашид мэдээллээ үнэн зөв, шуурхай оруулж, мэдээлэл, програмтай холбоотой санал хүсэлтээ тус алба руу явуулахыг уриалав. Сургалтанд идэвхитэй оролцож хамтран ажилласан эмч мэргэжилтэн нартаа талархал илэрхийлье.